“ИХ 7-ИЙН ҮР ДҮНД ХУРДАН ХҮРЭХ ТҮНШЛЭЛ”-ийн Олон Улсын бага хурал Улаанбаатар хотноо зохион байгуулагдлаа

2013 онд Умард Ирландын Лох Эйрнд зохиогдсон дээд хэмжээний уулзалтаар Их 7-ийн орнууд Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын (ОҮИТБС) стандартыг хэрэгжүүлэх замаар засаглал, ил тод хариуцлагатай байдлыг сайжруулах, дэлхий нийтийн хүчин чармайлтыг дэмжиж “Их 7-ийн Үр дүнд хурдан хүрэх түншлэл”-ийг эхлүүлсэн байна. Энэ түншлэлийн хүрээнд Холбооны Бүгд Найрамдах Герман улс – Монгол улстай хамтран ажиллахаар болж, нээлтийн бага хурлаа 11 дүгээр сарын 18, 19-ний өдөр Улаанбаатар хотноо зохион байгууллаа.

Бага хуралд урилгаар Вьетнам, Камбодж, Лаос, Мьянмар улсуудын төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн 36 төлөөлөгчид,  олон улсад нэр хүндтэй эрдэмтэн, судлаачид хүрэлцэн ирж оролцов. Монгол улсаас ОҮИТБС-ын Үндэсний зөвлөл, Ажлын хэсгийн гишүүд, холбогдох төрийн яам, агентлагууд, олборлох үйлдвэрлэл эрхлэгч компаниуд, иргэний нийгмийн эвсэл холбоод, орон нутгийг төлөөлж Баянхонгор, Сэлэнгэ, Булган, Дорноговь, Өмнөговь аймгийн ОҮИТБС-ын дэд зөвлөл, салбар зөвлөлийн төлөөлөл зэрэг өргөн бүрэлдэхүүнтэй оролцов.

Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга П.Цагаан бага хурлыг нээж, Уул уурхай, эрчим хүчний яамны дэд сайд, Их 7-ийн ҮДХХТ-ийн ажлын хэсгийн ахлагч О.Эрдэнэбулган Монгол Улсын уул уурхайн салбарын талаар товч танилцуулга хийлээ.

Хөтөлбөрийн дагуу олон талт оролцогчид засаглал, ил тод байдал, хүртээмжтэй өсөлт, нөөцийн тогтвортой удирдлага, санхүүгийн сайн засаглал, хөрөнгө оруулалт дахь хариуцлагатай байдал гэх зэрэг өргөн сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлж, нийгэм эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангахад ОҮИТБС-ыг хэрхэн суурь хэм хэмжээ болгон хэрэглэх талаар санал бодлоо солилцлоо.

Энэхүү бага хурал нь Монгол улстай хөгжлийн төвшин ойролцоо, байгалийн баялаг арвинтай Вьетнам, Камбодж, Лаос, Мьянмар улсуудтай бүс нутгийн хэмжээнд харилцан туршлага солилцох, бүх түвшний олон талт яриа хэлэлцээрийг эхлүүлэх, цаашид 2015 оны туршид хэрэгжүүлэх шат дараалсан үйл ажиллагааны суурь болсон чухал ач холбогдолтой үйл явдал боллоо.

Бага хурлын зургийг энд дарж үзнэ үү.

Монголын ОҮИТБС-ын ажлын алба

Сэтгэгдэл бичих

By submitting this form, you accept the Mollom privacy policy.

Хаяг: Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг-14200, ЕС А.Амарын гудамж, Туушин ХХК-ийн байр, 314 тоот өрөө

Утас: +976-11-70110525

Факс: +976-70110155

Цахим шуудан: eiti.secretariat.mn@gmail.com, eiti.communication@gmail.com