Н.Дорждарь: Газрын хэвлийн баялгийг ашиглагчид яагаад нууц байх ёстой гэж...

Орлогын  ажиглагч  хүрээлэнгийн  Монгол  улс  дахь  зохицуулагч  Н.Дорждарьтай  эрдэсбаялгийн ил тод байдлын талаар ярилцлаа.

 -Ил тод байдлын санаачлага бидэнд яг юу өгсөн бэ?

Бид ил тод байдлын талаар их ярьдаг. Гэхдээ олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлагад  нэгдэж,  компаниуд,  засгийн  газраас  авсан  өгснөө  тайлагнаж,  мэдээллэх болсон нь сайн туршлага, ил тод байдлын шинэ стандарт болж өгсөн. Манай улсад ил тодбайдал, сайн засаглалыг хэрхэн хэрэгжүүлэх арга замыг эрэлхийлсэн алхам болсон гэж хэлж болно.

-Яг юугаараа сайн гэж хэлж байгаа юм бэ?

Уул уурхайн үйл ажиллагаа явагдаж буй газрын яг дэргэд нь амьдарч буй иргэд уурхайдчухам юу болж байгаа талаарх мэдээллийг авахыг хүсдэг. Зүгээр нэг ерөнхий мэдээлэл биш,  нарийвчилсан  мэдээлэл  хүсдэг.  Тиймээс  иргэдэд  хүргэх  мэдээлэл  нь  тодорхой стандартын дагуу байх ёстой. Стандартыг олон арга замаар бий болгох боломжтой ба нэг түгээмэл хэлбэр нь хууль тогтоомжийн хэлбэр байдаг. Монголд ил тод байдлыг ярьдаг ч хэрэгжүүлэх арга зам нь тэр бүр тодорхой байдаггүй тул хууль хэлбэрээр зохицуулах ньилүү ач холбогдолтой, илүү үр дүнд хүрнэ гэж боддогүй. Ер нь бол уул уурхай ил тод боло хнь эргэлт буцалтгүй явагдаж буй үйл явдал, харин энэ үйл явцыг түргэсгэх, илүү тодорхой болгоход хууль эрх зүйн орчныг сайжруулах явдал эерэгээр нөлөөлнө.

-Гэхдээ  хуулийн  төсөлд  олон  улсын  баримталж  байгаа  шиг  томоохон  хувьцааэзэмшигчдийг ил тод зарлах, гэрээ, төслийг ил болгох талаар сайн тусгаж чадаагүйнь ямар учиртай вэ?

Хуулийн  төсөл  боловсруулагдаад явж байгаа.  Эцсийн  байдллаар хууль  гараагүй  байгаа учраас сайжруулах боломж нээлттэй гэж бодож байна. Зөвхөн компаниас  засгийн газартөгч байгаа мөнгийг ил болголоо гээд салбар тэр чигтээ ил болох л болохгүй. Харин төлсөн татварнь  үнэхээр  төлөх  ёстой  хэмжээндээ  байна  уу,  татвар  төлсөн  хэдий  ч  байгаль  орчинд томоохон хохирол учруулаад байвал тэр тухай мэдээлэл байна уу гээд олон асуудал бий. Мөн компанийн жинхэнэ эздийн тухай асуудал байна. Орон нутагт малчид амьжиргаагаа залгуулж байтал хажууд нь уурхай баригдаад амьдралд нь нөлөөлөөд эхлэхээр яах вэ. Асуудал гарвал, өөрт тохиолдож буй зовлон бэрхшээлийг компанийн хэнтэй нь ярих вэ,худаг, ус бэлчээрийн асуудлаа компанийн эзэнтэй ярьж ойлголцож шийдмээр байна шүү дээ.

Тэгэхээр энэ утгаараа компаниас хувь хүртдэг, томоохон хувьцаа эзэмшигчийг ил тодболгох ёстой гэсэн гэж үзэж байгаа. Энэ талаар хуулийн төсөлд тусгах ёстой.

-Чухам  ийм  тодорхой  тооны  бүлгүүдийн  ашиг  сонирхлыг  хөндсөн  хууль батлагдахад нэлээд хүндрэл учирна гэж иргэний нийгмийнхэн хэлж байсан?

Эздийн ил тод байдлыг хангах ажлыг манай улс анх удаа хийх гээгүй. Дэлхийн олон улсоронд бизнесийн ил тод байдлыг чухалчилж байхад бид энэ асуудлыг тойрч гарч чадахгүй. Үнэхээр  хуулийн  дагуу  бизнес  хийж  байгаа  бол  нуугдах,  нууцлах  шаардлага  гарахгүй.Олон  улсад бизнесийн регистр,  бүртгэлийг  ил байлгадаг.  Манай улсад бизнес регистр байгаа хэдий ч тэр бүртгэлийг олон нийтэд ил дэлгэдэггүй. Ялангуяа байгалийн баялаг, нийтийн өмчийг ашиглаж байгаа хүмүүсийн мэдээлэл ил тод байх нь зайлшгүй хэрэг. Энэ нь Улсын их хурлын гишүүд олны итгэлийг хүлээж, олны нэрийн өмнөөс, татварын мөнгийгзарцуулах шийдвэр гаргадагтай яг ижилхэн. Тиймээс ч улс төрчдийн талаарх мэдээлэл илтод байх нь ардчиллын маргашгүй нэг зарчим болоод байгаа. Үүний нэгэн адилаар  газрынхэвлийд байгаа баялгийг ашиглагчид яагаад нууц байх ёстой гэж

.-Хуулийн төсөлд тусгаагүй шалтгаан нь юу юм бол. Тодорхой айдас байгаа юу?

Гэрээний ил тод байдал, эзэмшигчийн ил тодын асуудлыг харамсалтай нь хуулийн төсөл дсайн тусгаж ччадаагүй. Уг нь дээрх бүх асуудлыг хамруулж байж жинхэнэ утгаараа Эрдэсбаялгийн ил тод байдлын тухай хуулийн төсөл болох учиртай.

-Танай байгууллагын зүгээс энэ хуулийн төсөлд ямар үүрэгтэй оролцож байгаа вэ Ямар санал байна?

Орлогын  ажиглагч  хүрээлэн  нь  олборлох  үйлдвэрлэлийн  ил  тод  байдлын  санаачлагыг зөвхөн  монголд  биш,  дэлхийн  олон  улсад  дэмждэг.  Олборлох  үйлдвэрлэлийн  ил  тод байдлын санаачлагын хүрээнд олон улсын дүрэм стандарт бий болоход оролцож байсан. Хуулийн  төслийн  хувьд  өөрсдийн  байр  сууриа  ажлын  хэсгийн  хүрээнд,  олон  талт хэлэлцүүлгийн хүрээнд хэлж тусгуулж явсан. Бид одоогоор 2012 оны Монгол Улсын олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын тайлан, олон улсын шинэ дүрэм стандарт хоёрыг харьцуулан судалж байна. Монгол улсын тайланолон  улсын  дүрэмд  нийцэж  байна  уу,  үгүй  юу  гэдэгт  дүн  шинжилгээ  хийж  байна. Шинжилгээн дээр үндэслээд хуулийн төсөлд тодорхой саналыг оруулахаар бэлдэж байгаа.

-Хуулийн төслийн ажлын хэсгийн зүгээс энэ хаврын чуулганаар Улсын их хуралдхуулийг оруулах зорилготой гэж байсан. Тэгэхээр та бүхэн саналаа яаж тусгах вэ?

Хууль тогтоох үйл ажиллагаа маань их хурал дээр эцэслэн явагддаг. Хууль батлагдахаасөмнө аль ч шатанд саналаа өгч болох байх. Бид судалгаагаа энэ сардаа дуусгаад, олон нийтэд танилцуулах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа.

 

Эх сурвалж: www.vip76.mn сайт

Сэтгэгдэл бичих

Хаяг: Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг-14200, ЕС А.Амарын гудамж, Туушин ХХК-ийн байр, 314 тоот өрөө

Утас: +976-11-70110525

Факс: +976-70110155

Цахим шуудан: eiti.secretariat.mn@gmail.com, eiti.communication@gmail.com