Сэтгэгдэл бичих

2017 оны ОҮИТБС-ын тайлангаа гаргаагүй аж ахуйн нэгжүүдийн жагсаалт

Ашигт малтмал, цацраг идэвхт ашигт малтмал, түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч, газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээ бүхий аж ахуйн нэгжүүд нь Ашигт малтмалын тухай хуулийн 48.10, Газрын тосны тухай хуулийн 36.1, Цөмийн энергийн тухай хуулийн 28.6.4, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 34.10 заалтуудын дагуу тухайн жилд улсын болон орон нутгийн төсөвт төлсөн татвар, төлбөр, олборлосон, борлуулсан бүтээгдэхүүний тоо хэмжээг олон нийтэд мэдээлэх үүрэгтэй билээ.

Тайланг 2018 оны 4-р сарын 15-ны өдөр хүртэл ОҮИТБС-ын  Цахим тайлагналын системээр хүлээн авсан бөгөөд нийт 1489 компани тогтоосон хугацаанд тайлангаа гаргасан байна. Тайлан гаргах үүрэгтэй аж ахуйн нэгжүүдээс 741 компани тайлангаа гаргаагүй байна. Эдгээр аж ахуйн нэгжүүдийн жагсаалтыг хавсралтаас үзнэ үү. 

Хаяг: Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг-14200, ЕС А.Амарын гудамж, Туушин ХХК-ийн байр, 314 тоот өрөө

Утас: +976-11-70110525

Факс: +976-70110155

Цахим шуудан: eiti.secretariat.mn@gmail.com, eiti.communication@gmail.com