Сэтгэгдэл бичих

Сургалтад урьж байна

“ИЛ ТОД, ХАРИУЦЛАГАТАЙ УУЛ УУРХАЙН СТАНДАРТУУД - 2018” сэдэвт уул уурхай, газрын тосны компаниудад зориулсан сургалт 2018 оны 3 сарын 27-ны өдөр 09:30 болон 14:00 цагт, 3 сарын 28-ны өдөр 10 цагт тус тус нийт 3 удаа Пума Империал зочид буудлын /Засгийн газрын ордны зүүн талд/ хурлын танхимд зохион байгуулагдана.

Зорилго нь олборлох үйлдвэрлэлийн аж ахуйн нэгжүүдэд уул уурхайн салбарт мөрдөгдөж буй нягтлан бодох бүртгэлийн болон ил тод, хариуцлагатай уул уурхайн стандартыг танилцуулж, чадавх бэхжүүлэх, ОҮИТБС-ын 2017 оны тайланг гаргахад мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөхөд оршино.

Сургалт үнэ төлбөргүй ба оролцох аж ахуйн нэгжүүд 3 сарын 26-ны дотор 70110525 утсаар эсхүл eiti.communication@gmail.com цахим шуудангаар бүртгүүлнэ үү.

Сангийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар

Монголын ОҮЗСТөслийн ажлын алба

Хаяг: Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг-14200, ЕС А.Амарын гудамж, Туушин ХХК-ийн байр, 314 тоот өрөө

Утас: +976-11-70110525

Факс: +976-70110155

Цахим шуудан: eiti.secretariat.mn@gmail.com, eiti.communication@gmail.com