Press release

АЖЛЫН ХЭСГИЙН 43-Р ХУРАЛДААНААР "ЖИШИГ СУМ" ХӨТӨЛБӨРИЙГ БАТАЛЛАА

Монголын ОҮИТБС-ын Ажлын хэсгийн 43-р хуралдаан 2017 оны 2 сарын 23-ны өдөр Сангийн яамны хурлын танхимд боллоо. Хуралдаанаар Европын сэргээн босголт хөгжлийн банкны санхүүжилтээр Адам Смит Интернэйшнл байгууллагын хэрэгжүүлэх "Жишиг сум" төслийн хөтөлбөр, МУ-д хийсэн олон улсын баталгаажуулалтаар өгсөн зөвлөмжийг хэрэгжүүлэх ажлын дэд хэсгийг байгуулах тухай асуудлуудыг хэлэлцэн батлав.

ТӨРИЙН БАЙГУУЛЛАГА, КОМПАНИУДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Монголын Олборлох үйлдвэрлэлийн засаглалыг сайжруулах төслийн ажлын албанаас ОҮИТБС-ын тайлан гаргагч төрийн байгууллага, компаниудад "ОҮИТБС-ын тайлагнал ба ашиг хүртэгч эздийн ил тод байдал" сэдэвт сургалтыг 2017 оны 2 сарын 16, 22-ны өдрүүдэд зохион байгууллаа. Төрийн байгууллагын сургалтанд тайлан гаргагч байгууллагуудаас гадна компаниудын эздийн мэдээллийг бүртгэдэг Санхүүгийн зохицуулах хороо, ОӨУБЕГ-ын Хуулийн этгээдийн бүртгэлийн газар, Хөрөнгийн бирж, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар гэх зэрэг нийт 20 гаруй байгууллагуудын төлөөлөл оролцлоо.

Олборлох үйлдвэрлэл эрхлэгч компаниудын “Ашиг хүртэгч жинхэнэ эзэд”-ийн ИЛ ТОД БАЙДЛЫГ ХАНГАХ НЬ

Олборлох үйлдвэрлэл эрхлэгч аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанаас “ашиг хүртэгч жинхэнэ эзэд”-ийн мэдээллийн ил тод байдлыг хангах арга замыг тодорхойлж, бодлогын зөвлөмж боловсруулах зорилгоор Нээлттэй нийгэм форум (ННФ)-аас санаачлан санхүүжүүлж хийлгэсэн судалгааны тайлантай танилцана уу. 

Call for tender: Mongolia seeks Independent Administrator for 2016 EITI Report

The reconciliation of company payments and government revenues must be undertaken by an Independent Administrator applying international professional standards (requirement 4.9). It is a requirement that the Independent Administrator is perceived by the MSG to be credible, trustworthy and technically competent (ibid). Bidders must follow (and show how they will apply) the appropriate professional standards for the reconciliation / agreed-upon-procedures work in preparing their report.

Монголын ОҮИТБС-ын Үндэсний зөвлөлийн 15 дугаар хуралдаан боллоо

Монгол Улсын Ерөнхий сайдын тэргүүлсэн Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилга (ОҮИТБС)-ын Үндэсний зөвлөл жил бүр хуралдаж, ОҮИТБС-ын нэгтгэл тайлан, үйл ажиллагааны төлөвлөгөө, тайланг баталдаг уламжлалтай билээ. Үндэсний зөвлөлийн 15 дугаар хуралдаан 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Төрийн ордны Нутгийн удирдлагын танхимд зохион байгуулагдаж дараах асуудлуудыг хэлэлцэн баталлаа. Үүнд:
1. Монгол Улсын ОҮИТБС-ын 2015 оны нэгтгэл тайлан

Эрдэс баялгын салбар дахь орон нутгийн хамтын ажиллагааны гэрээний хэрэгжилт

"Ховдын толь" ТББ нь 2015 онд Нээлттэй Нийгэм Форум (ННФ)-ын санхүүжилт болон арга зүйн дэмжлэгтэйгээр Ховд аймгийн Дарви суманд орших Хөшөөтийн нүүрсний ордод үйл ажиллагаа явуулж байгаа МоЭнКо ХХК болон Ховд аймгийн хооронд байгуулагдсан Хамтран ажиллах гэрээний хэрэгжилтэд хөндлөнгийн хяналт үнэлгээ хийжээ. "Хөшөөт төслийн хяналт, иргэдийн оролцоо" төслийн хүрээнд хэрэгжсэн энэхүү мониторингоор дэд бүтцийг хөгжүүлэх, орон нутгийн хөгжлийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх, байгаль орчныг хамгаалах талаарх талуудын үүргийн хэрэгжилтийг үнэлсэн байна.

Баталгаажуулалтын тайлан

Монгол Улс ОҮИТБС-ыг ямар түвшинд, хир амжилттай хэрэгжүүлж байгаа талаар ОҮИТБС-ын Олон улсын нарийн бичгийн дарга нарын газраас энэ 7 дугаар сарын эхээр үнэлгээ хийж, холбогдох тайланг англи, монгол хэлээр ирүүлснийг танилцуулж байна. Ирэх 10 дугаар сарын 24-25-ны өдрүүдэд ОҮИТБС-ын Удирдах хороо Казахстан улсын нийслэл Астана хотноо хуралдаж, тайлангийн дүнг батлах болно. Иймд эрхэм та бүхэнд энэ тайланг танилцуулахын хамт, санал, дүгнэлт, зөвлөмж өгч бидний ажилд туслахыг хүсье. Хамтран ажилласанд талархал илэрхийлье. 

 

 

Эхлэлийн семинар зохион байгуулав

2016 оны 8 дугаар сарын 11- ний өдөр ОҮИТБС-ын Ажлын алба, Улаанбаатар аудит корпорацтай хамтран Монгол Улсын ОҮИТБС-ын 2015 оны нэгтгэл тайлан боловсруулах ажлын эхлэлийн семинарыг Пума Империал зочид буудалд зохион байгуулсан байна. Монгол Улсын Ерөнхий сайдын ахлах зөвлөх, ОҮИТБС-ын Үндэсний зөвлөлийн нарийн бичгийн дарга, Ажлын хэсгийн ахлагч Б.Нямаа тэргүүтэй Ажлын хэсгийн гишүүдээс 15 нь семинарт оролцсон байна.

Сонгон шалгаруулалтаар энэ ажлыг хийхээр шалгарч, гэрээ байгуулсан “Улаанбаатар аудит корпорац”-ийн захирал Н.Эрдэнэцог семинарыг удирдан явуулсан байна.

Монголын “Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилга”-ын Ажлын хэсгийн 41 дүгээр хуралдаан

Монголын ОҮИТБС-ын Ажлын хэсгийн 41 дүгээр хуралдаан 8 дугаар сарын 4-ний өдрийн 10,00 цагт Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн Эрдсийн иж бүрэн түншлэлийн байрны 1 дүгээр давхарын танхимд болов.  Хуралдааныг Монгол Улсын Ерөнхий сайдын ахлах зөвлөх, ОҮИТБС-ын Үндэсний зөвлөлийн нарийн бичгийн дарга, Ажлын хэсгийн ахлагч Б.Нямаа хуралд оролцож, удирдах байсан боловч Монголбанк дээр гэнэтийн ажилтай болсон тул Ажлын хэсгийн нарийн бичгийн дарга, албаны зохицуулагч Ш.Цолмонгоор удирдуулсан байна.

Монголын “Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилга”-ын Ажлын хэсгийн 40 дүгээр хуралдаан

Монголын ОҮИТБС-ын Ажлын хэсгийн 40 дугаар буюу 2016 оны анхдугаар хуралдаан  4 дүгээр сарын 22-ны өдөр 11,00 цагт Уул уурхайн яамны 2 дугаар давхарын хурлын танхимд зохион байгуулагдсан болно.  Ажлын хэсгийн хуралдааныг Уул уурхайн яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Др.М.Баянмөнх удирдав. Монгол Улсын Ерөнхий сайдын ахлах зөвлөх, ОҮИТБС-ын Үндэсний зөвлөлийн нарийн бичгийн дарга, Ажлын хэсгийн ахлагч Б.Батбаяр хуралд оролцож, гишүүдтэй санал бодлоо хуваалцав. Хуралдааны хөтөлбөр болон тэмдэглэлийг хавсаргав.  

Хаяг: Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг-14200, ЕС А.Амарын гудамж, Туушин ХХК-ийн байр, 314 тоот өрөө

Утас: +976-11-70110525

Факс: +976-70110155

Цахим шуудан: eiti.secretariat.mn@gmail.com, eiti.communication@gmail.com