EITI in local area

Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлагыг орон нутагтаа хэрэгжүүлэх үүрэг бүхий дэд зөвлөлийг байгуулах, үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажиллахыг бүх шатны засаг дарга нарт 2012 оны 7 дугаар сарын Засгийн газрын 222-р тогтоолоор үүрэг болгосон. Одоогоор 18 аймаг, нийслэл ОҮИТБС-ын дэд зөвлөлийг шинэчлэн байгуулаад байна. Үүнд:

  1. Архангай
  2. Баян-Өлгий
  3. Баянхонгор
  4. Булган
  5. Говь-Алтай
  6. Говьсүмбэр
  7. Дорноговь
  8. Дорнод
  9. Дундговь
  10. Завхан
  11. Өвөрхангай
  12. Өмнөговь
  13. Сүхбаатар
  14. Сэлэнгэ
  15. Төв
  16. Увс
  17. Ховд
  18. Хөвсгөл
  19. Улаанбаатар хот

Орон нутагт ОҮИТБС-ын хэрэгжилтийг хангах чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээ

дд Огноо Орон нутагт чиглэсэн үйл ажиллагаа

Холбоотой баримт бичиг
 

1 2013.05.17 ОҮИТБС-ын Үндэсний зөвлөлийн нарийн бичгийн дарга, Ерөнхий сайдын ахлах зөвлөхөөс бүх аймгийн Засаг дарга нарт Засгийн газрын 222-р тогтоолын хэрэгжилтэнд анхаарч ажиллах тухай албан тоотыг ОҮИТБС-ын тухай багц мэдээллийн хамт хүргүүлэв. Албан тоот, хавсралтууд
2 2013.07.04 "Дэд зөвлөл ба иргэний нийгмийн оролцоо" чадавхи бэхжүүлэх сургалт - УБ - 11 аймгийн Засаг даргын орлогч буюу дэд зөвлөлийн дарга, уул уурхайн асуудал хариуцсан газар, хэлтсийн дарга, мэргэжилтэн буюу дэд зөвлөийн нарийн бичгийн дарга, орон нутгийн иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл бүхий 47 хүн оролцов. Дэд зөвлөлийн ажиллах журмын төсөл, сургалтын тайлан
3 2013.08-11 сар

ОҮИТБС-ын анхдугаар бүсийн чуулгад

Баруун бүс - 8 сарын 20 - Ховд аймаг, Зүүн бүс - 10 сарын 25 - Хэнтий аймаг, Төвийн бүс - 11 сарын 22 - Улаанбаатар хот, Хойд бүс - 11 сарын 27 - Дархан-Уул аймаг

Чуулганд нийт 20 аймгийн нутгийн удирдлага, олборлох үйлдвэрлэл эрхлэгч, иргэд, иргэний нийгмийн төлөөлөл бүхий 350 гаруй хүн оролцов.

Чуулгадын тайлан
4 2013.06.7 Говь-Алтай аймгийн иргэний нийгмийн байгууллагаас санаачилсан ОҮИТБС-ын анхдугаар чуулган - УБ хотоос ОҮИТБС-ын Ажлын хэсгийн зарим гишүүд оролцож, мэдээлэл хийв. Нийт 250 гаруй оролцогчид оролцов. Зөвлөмж, тайлан
5 2013.12.23 Бүсийн чуулгадын хэлэлцүүлгээс гарсан санал, зөвлөмж, судалгаанд тулгуурлан дэд зөвлөлийн ажиллах үлгэрчилсэн дүрмийн төслийг боловсруулж, эцэслэн ОҮИТБС-ын Үндэсний зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэн батлав. Дэд зөвлөлийн ажиллах үлгэрчилсэн дүрэм
6 2014.04.25 "Үр дүнд чиглэсэн дэд зөвлөлийн үйл ажиллагаа" чадавхи бэхжүүлэх сургалт, зөвлөгөөн - 19 аймгийн дэд зөвлөлийн дарга буюу аймгийн ЗДО, нарийн бичгийн дарга буюу уул уурхайн асуудал эрхэлсэн газар, хэлтсийн дарга мэргэжилтнүүд зэрэг нийт 65 хүн оролцов. Зөвлөгөөнөөр аймаг бүрийн 2014-2015 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөний төсөл, санхүүжүүлэх боломжит хувилбаруудыг хэлэлцэж, санал солилцов. Аймаг бүр төлөвлөгөөний төслийг дахин хянан, боловсруулж ажлын албанд ирүүлэхээр тогтов.

Сургалтын материал

Ажлын төлөвлөгөөний үлгэрчилсэн загвар

Дэд зөвлөлд зориулсан гарын авлага

7 2014.05.08 Төв аймгийн Заамар сумын ОҮИТБС-ын нээлттэй өдөрлөг - Алт үйлдвэрлэгчдийн холбоотой хамтран зохион байгуулав.

Тайлан

8 2014.09.23-25 Булган аймгийн Бүрэгхангай, Баянхонгор аймгийн Галуут суманд ОҮИТБС-ын өдөрлөг зохион байгууллаа Тайлан
9 2014.10.07-08 Хэнтий аймгийн Норовлин, Дорнод аймгийн Баяндун суманд ОҮИТБС-ын өдөрлөг зохион байгууллаа Тайлан
10 2014.10.28-29 Дундговь аймгийн Баянжаргалан, Дорноговь аймгийн Даланжаргалан суманд ОҮИТБС-ын өдөрлөг зохион байгууллаа. Тайлан

 

 

Хаяг: Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг-14200, ЕС А.Амарын гудамж, Туушин ХХК-ийн байр, 314 тоот өрөө

Утас: +976-11-70110525

Факс: +976-70110155

Цахим шуудан: eiti.secretariat.mn@gmail.com, eiti.communication@gmail.com